Солонгосын улс төр, бизнесийг атгасан гэр бүлүүд буюу “чэбол”

2019 оны 4 сарын 03

Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг чэболууд буюу гэр бүлийн үйлдвэрлэлээс өсөж томорсон аварга холдингууд бүтээсэн. Samsung, LG, Hyundai, Lotte Group болон Солонгосын бусад хэдэн компани одоо ч тус улсын эдийн засгийг авч явна.

Гэвч тэд Өмнөд Солонгосын аж үйлдвэрлэлийн өсөлтийг 50 жил ирээд зогссонгүй нөлөө бүхий гэр бүлийн гишүүд улс орноо авлигад автуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, энэ уламжлалаа ч залгамжлуулсаар явна. Энэ сэдвийг Синг Онг Ю “Азийн удирдлагын загвар” хэмээх номондоо хөндсөн байдгийн хэсгээс нь орчуулан хүргэж байна.

02-3 Солонгосын улс төр, бизнесийг атгасан гэр бүлүүд буюу "чэбол"

Чэбол бол олон улсын хэмжээний бизнесийн нэгдэл юм. Тэдгээрийг нөлөө бүхий гэр бүлүүд хянаж, улсаа санхүүгээр дэмждэг. 1960-аад оноос чэболууд Солонгосын эдийн засгийг бий болоход асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэдгээр чэбол дунд хамгийн алдартай нь Samsung, Hyundai, SK, Lotte, Hanjin зэрэг багтана.

Солонгосын арваад том чэболд хамааралтай бүртгэлтэй байгууллагууд Солонгосын хувьцааны зах зээлийн 50 гаруй хувийн хөрөнгийг эзэмшдэг. Эдгээр арваад том холдингт бүртгэлтэй 181 компани харьяалагддаг бөгөөд тэдгээрийн зах зээлийн нийт хөрөнгө 2016 оны 07 дугаар сарын сүүлчээр 778,5 их наяд вон болж байв.

Солонгосын бизнесийн соёлын нэг чухал хэлбэр бол гэр бүлийн өв залгамжлал. Ихэвчлэн айлын том хүү шууд өв залгамжлагч болж, эгч дүү нартаа эцэг хүүхэд мэт ханддаг. Бизнес нь гэр бүлийн эзэмшилд үлдэх ёстой байдаг.

Чэболуудыг эзэмшдэг гэр бүлийн хүүхдүүд “ханхүү, гүнжийн синдром”-д хэт автсан

Гэвч сүүлийн жилүүдэд чэболуудын үйл ажиллагаа хэвлэлүүдээр тун таагүйгээр гарах болжээ. Daewoo Motors-ын 2000 оны уналт, Doosan 2005 онд гэр бүлийн эмх замбараагүй байдалд орсон, Samsung-ийн тэргүүн Ли Гонхи 2008 онд хэрэгт орсон, Korean Air-ын өв залгамжлагч Чо Хён бүсгүйн давсалсан сарын дуулиан гээд дурдвал олон. 2014 онд Lotte Group-ын тэргүүний эгчийг хээл хахууль авсан, мөнгө шамшигдуулсан хэргээр саатуулсан нь чэболын бүтцийг дахин харж, удирдлагын хэлбэрийг нь өөрчлөх болсныг харуулж байгаа юм.

Солонгосчууд чэболуудын гэр бүлийн удирдлага шилжүүлэх ажиллагаанд илүүтэй таагүй хандаж, тэднийг эрх мэдлээ хэтрүүлдэг, авлига өгч авдаг гэж үзэх болжээ. Иргэдийн олонх нь гэр бүлийн удирдлагын системийг халж, компанийг мэдлэггүй төрөл саднууд нь бус, чадварлаг менежерүүд удирдах ёстой гэж ярьдаг.

Удирдагчдын үр хүүхдүүд, залуу үеийнхэн ажилтнуудтайгаа ч муухай харьцдаг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг. Чэболуудыг эзэмшдэг гэр бүлийн хүүхдүүд “ханхүү, гүнжийн синдром”-д хэт автсан байдаг. Учир нь тэд ямар ч хүч чармайлт гаргалгүйгээр баялаг хүртдэг.

Тухайлбал, Daelim Group-ын залуу удирдагч Ли Хэ Ук жолоочоо юм харахад нь саад болохгүй байлгах зорилгоор хойд толио авахыг шаардсан нь бусад машинуудтай мөргөлдөж осол гаргахад хүргэж, олны дургүйцлийг хүргэсэн түүхтэй.

SK Group-ын удирдагч Чей Чол Вон ажилтнаа бусад удирдагчдын дэргэд бэйсболын цохиураар зодсон хэрэг гарчээ. Энэ ажилтан нь охин компаниас цомхотголоор халахыг эсэргүүцсэн юм. Чей Чол Вон цохилт бүртээ хохирогчдоо 1000 доллар шидэж, дараа нь 3000 болгон өсгөж байв. Чеболын эзэмшигчдийн үр хүүхдүүдийн зүгээс гаргасан ийм үйлдлүүд ноцтой зөрчил гаргасан бүгдийг хуулийн дагуу шийтгэх ёстой гэсэн сэдэл төрүүлсэн юм.

Hanjin Shipping-ийн жишээ

Хөлөг онгоцны чэболын нэг Hanjin Shipping-ийн удирдлагын албан тушаалд тохиромжгүй хүнийг томилсон нь тус группийг санхүүгийн алдагдалд ороход хүргэжээ. Hanjin Group нь Солонгосын эхний 10-т ордог том компани бөгөөд мөн Korean Air-ыг эзэмшдэг. Уг группийг Чо Чун Хун 1945 онд байгуулсан түүхтэй.

Түүний хоёр дахь хүү Че Су Хо компанийг өөд болтлоо буюу 2006 он хүртэл удирдсан байдаг. Дараа нь түүний бэлэвсэн эхнэр Че Ён Ян хөлөг онгоцны салбарын туршлагагүй хэрнээ группийн удирдагч болсон.

03-3 Солонгосын улс төр, бизнесийг атгасан гэр бүлүүд буюу "чэбол"

Саяхан Hanjin Shipping групп 5,37 тэрбум америк долларын хэмжээтэй их хэмжээний өрийн хөрөнгийн бүтцийг өөрчлөх төлөвлөгөөг нь хүлээн аваагүй тул 43 улс, газар нутагт өөрийгөө хамгаалуулахаар шүүхэд хандсан.

1999 онд Солонгосын банкууд Солонгосын хоёр дахь том чэбол байсан Daewoo Group-ээс сургамж авч, “Чэболууд нурж унахад хэтэрхий том” гэсэн яриа бодит байдалтай нийцэхгүй болохыг ухаарсан. Тиймээс ч банкууд том гэж тоолгүй орхилгүй, зээлийг маш болгоомжтойгоор олгох болжээ.

Hanjin Shipping-ийн хувьд түүний гол зээлдэгч Korea Development Bank өрийн бүтцийн шинэчлэлд группийн толгой компанийн зүгээс дэмжлэг хангалттай бус байсан тул бусад зээлдэгч банкууд татгалзахад хүрсэн гэжээ.

Чэболууд, төрийнхний харилцан хамаарал олон тохиолдлоор илэрч байсан. Тухайлбал, Солонгосын Ерөнхийлөгчид хорих ялаар шийтгүүлсэн олон магнатад өршөөл үзүүлж байлаа. Ерөнхийлөгч Ли Мён Бак л гэхэд Samsung-ийн тэргүүн Ли Гонхи, Hyundai Motors-ын тэргүүн Чон Монгу, Hanwha-гийн Ким Сын-Юныг өршөөж байлаа. Чэболууд төрийн бодлогод асар их нөлөө үзүүлж ирсэн.

04 Солонгосын улс төр, бизнесийг атгасан гэр бүлүүд буюу "чэбол"

Чон Монгу

Учир нь эрх бүхий албан тушаалтнууд, шүүгч нар чэболуудыг төрийн албанаас тэтгэвэрт гарсны дараа ажиллах хамгийн тохиромжтой газар гэж харж байлаа. Тиймээс ч тэд магнатуудыг гэмт үйлдлийнх нь төлөө шийтгэх гэж тэр бүр яарахгүй. Энэ бүгд Япон дахь амакударийн системийг санагдуулдаг.

Чэболуудыг мөн хүн амын орлогын ялгааг ихэсгэдэг гэж буруутгадаг. Улс төрийн олон нам чэболын засаглалыг хязгаарлаж, бага, дунд бизнесийнхэнд амь зуух гарц олгох ёстой гэж уриалдаг байлаа. Chaebul.com судалгааны фирмийн саяхны нэгэн судалгаагаар таван том чэболын хувьцаа, орлого 2013-2015 онд өссөн боловч тэдний ажил эрхлэлтийн өслөлтөд оруулсан хувь нэмэр 57,7 хувьд хүрсэн гэж дүгнэжээ.

SK Group-ийн жишээ

SK Group бол харилцаа холбооны салбар, мэдээллийн технологийн үйлчилгээ, химийн үйлдвэрлэл, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн шийдэл зэргээр дагнасан Солонгосын хамгийн том чэболуудын нэг юм.

Захирлуудын зөвлөлийн дарга нь мөнгө үрэн таран хийсэн хэргээр гурван жил хоригдсоны эцэст 2016 оноос албан тушаалдаа эргэн ирсэн юм. Түүнийг мянга мянган бизнес удирдагчийн адил Ерөнхийлөгч Пак Кын Хэ өршөөсөн.

Ингэхдээ Солонгосын эдийн засгийг өсгөхийн тулд энэ хүмүүс улс орондоо хэрэгтэй гэж байв. Хэдийгээр зарим хувьцаа эзэмшигчид Чэй Тэ Воныг албан тушаалд нь эргэн авсанд дургүйцэж байсан ч тэд юу ч хийж чадаагүй юм. Учир нь тэр өөрөө болон түүний гэр бүл, ажил хэргийн түншүүд компанийн хувьцааны бараг тал хувийг эзэмшиж байлаа.

05 Солонгосын улс төр, бизнесийг атгасан гэр бүлүүд буюу "чэбол"

Чей Тэ Вон

Чэболууд дахь хувьцаа эзэмших ийм хаалттай бүтэц нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсан. Учир нь захирлуудын зөвлөлд хараат бус байдал гэж бараг байдаггүй, үүнээс болж компаниуд муу удирдлагад өртдөг байна. Энэ бүгдээс болж Өмнөд Солонгос гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг тэр бүр татаж чаддаггүй.

SK Group орон нутгийн зах зээл нь ханасан болохоор шинэ зах зээл эрэлхийлж буй. Тус компани SK Innovation, SK Telecom, SK Hynix зэрэг компаниудаа хөгжилд гол үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байгаа юм.

SK Group-ийн хувьд зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулчихвал өөрт ирэх шүүмжлэлээ сулруулах боломжтой юм. Компани олон нийтийн итгэлийг сэргээж, эерэг имижээ эргүүлэн авчрах хэрэгтэй болжээ.

Чэболуудын үйл ажиллагаа хилийн чанадад өргөжихөөр Солонгосын удирдлагууд болон хүлээн авсан улсын ажилтнуудын хооронд олон тооны зөрчил, маргаан үүсдэг. Ажилтнуудын хувьд Солонгосын удирдлага стильд дасахад төвөгтэй байдаг юм. Харилцааны загвар, үнэт зүйлсийн системүүдийн ялгаатай байдлаас болж нэлээд асуудал үүсдэг бөгөөд хилийн чанадад ажилладаг солонгос менежерүүд тэдгээрийн хоорондын суурь соёлын ялгааг мэдэрч, өөр үндэстэн ажилтнуудаа ойлгох шаардлагатай болдог байна.

Эх сурвалж: secretmag.ru

Үргэлжлэл бий

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601835
2 эможи

Зочин
2019-04-03 18:13
ug n uls hogjuulehed 1 dor ih horngotei baiguullaga l hogjuulj chadna olo jijig duraaraa baiguullaguudiig 1 zangidna gej baihgui l dee
Zochin
2019-04-03 16:51
Manaid odoo yarigdaad bgaa 30 ger buluud l yag iim zarchmaar uls ornii gol gol asuudliig atgah gej l ulstor bizensiin bulegeled huvaagdaj hoorondoo zorchildoon uusgeed bgaa sh dee
keyboard_arrow_up