BlOOMBERG: “Saudi Aramco” хамгийн ашигтай компаниар тодорчээ
2019 оны 4 сарын 02
Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани 2018 онд хамгийн ашигтай компаниар тодорсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн үнэлснээр, тус компанийн цэвэр ашиг орлого нь 111.1 тэрбум ам.доллар аж.
Энэ үзүүлэлт нь жагсаалтын 2 болон 3 дугаар байрт орсон “Apple” болон “Samsung” компанийхаас нэлээд давсан үзүүлэлт аж. Өнгөрсөн онд “Apple” компани 59.5 тэрбум ам.долларын ашиг орлого олсон бол “Samsung” компанийн орлого 35.1 тэрбум ам.доллар байсан аж.
“Saudi Aramco” компанийн орлого Apple, Google, Exxon Mobil зэрэг компанийн ашиг орлогоос илүү байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
601788
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс