ЖАГСААЛТ: АНУ-ын их сургуулиуд дахин шилдгээр шалгарчээ
2019 оны 4 сарын 02
Их Британийн “Quacquarelli symonds” компани дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаа нийтэлжээ.
Энэ жилийн “QS World University Rankings” жагсаалтыг АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургууль долоо дахь жилдээ тэргүүлэв. Жагсаалтын эхний дөрвөн байрыг мөн Америкийн Стэнфордын их сургууль, Харвардын их сургууль болон Калифорнийн технологийн дээд сургууль дахин эзэлсэн байна. Тавдугаарт, Их Британийн Оксфордын их сургууль бичигджээ.
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль жагсаалтын 90 дүгээрт бичигдэж, шилдэг 100 их сургуулийн тоонд оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601767
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс