Марк Закерберг ИНТЕРНЕТИЙН ГЛОБАЛ зохицуулалт үүсгэхийг уриалав
"Олон улсын хэмжээнд интернетийн сүлжээнд хяналт тавих шинэ зохицуулалт хийх хэрэгтэй" гэж “Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг мэдэгдлээ.
Тэрбээр албан мэдэгдэл хийх үедээ “Үзэн ядалт, хүчирхийллийн агуулгатай контент, сонгуулийн дүн, нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг зохицуулах нэгдсэн дүрэм журамтай болох” зөвлөмж гаргасан байна. “Facebook”-ийн хувьд хориг тавьсан контентуудыг хязгаарлах чиглэлд шинэ дүрмийн зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн компаниудад хор хөнөөлтэй контентыг хамгийн бага түвшинд байлгах системүүд хөгжүүлэх шаардлага тавьж эхэлжээ.
“Facebook” компани мэдээллийн аюулгүй байдал, контенттой холбоотой шүүмжлэлд ихээр өртөх болсон энэ үед тус компани мэдээлэл цуглуулах, ашиглах, түгээх чиглэлд ямар арга хэмжээ авах талаар Марк Закерберг энэ удаад хамгийн тодорхой мэдээлэл өгсөн байна.
Эх сурвалж: bloombergtv.mn/
|