Амиа алдагсдын өмнөөс Бойнг компанийг шүүхэд өгчээ

2019 оны 3 сарын 30

Амиа алдагсдын өмнөөс Бойнг компанийг шүүхэд өгчээ

Этиопт болсон ослоор амиа алдсан хохирогчдын өмнөөс Бойнг компанийг шүүхэд өгчээ. Бойнг компанийн “Boeing 737 МАХ” загварын онгоц сүүлийн хагас жилд хоёр удаа осолдож, 346 хүний амийг авч одсон юм. Этиопоос-Кени рүү нисэхээр болсон Бойнг 737 МАХ онгоц хөөрснөөсөө хойш ердөө 6 дахь минутад унаж осолдсоны дараа 60 орчим улс энэхүү загварын онгоцны нислэгүүдийг зогсоосны дотор манай улс ч багтаж буй.

Бойнг компанийн үнэлгээ Этиопт болсон ослоос хойш 30 тэрбум ам.доллароор буурсан төдийгүй хохирогчдын өмнөөс тус компанийг шүүхэд өгсөн тухай мэдээлэл цацагдсан компанид нүүрлээд байгаа хямралыг улам гүнзгийрүүллээ.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601692
0 эможи

keyboard_arrow_up