Европын хөлбөмбөгийн холбоо К.Роналдуд хэрэг үүсгэжээ
Европын хөлбөмбөгийн холбоо Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналдуд тамирчны сахилга бат, ёсзүйг зөрчсөн хэргээр шийтгэл хүлээлгэхээр зэхэж байна. Тэрээр “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16 багийн хариу тоглолтод Испанийн “Атлетико” багт гурав дахь гоолоо оруулсныхаа дараа дасгалжуулагч Диего Симеоне руу эвгүй үйлдэл гаргасан юм. Эхний тоглолтод “Атлетико” 2:0-ээр хожсоны дараа дасгалжуулагч Диего Симеоне “Ювентус”-ын тоглогчид руу бэлэг эрхтэн дүрсэлсэн эвгүй хөдөлгөөн, доромжилсон үйлдэл харуулсан бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс түүнийг ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн 20 000 еврогоор торгоод байсан юм. Гэтэл Роналду хожлын гоол /Эхний тоглолтод Атлетико 2:0-ээр хожиж, хариу тоглолтод “Ювентус” 3:0-ээр хожсон/ оруулсныхаа дараа энэхүү үйлдлийг Диего Симеонед харуулсан бөгөөд илүү томыг дүрсэлж харуулан доромжилсон юм.
Эх сурвалж: eagle.mn
|