“Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна

2019 оны 3 сарын 18

Apple kompani зурган илэрцүүд

АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Apple” БНХАУ-д хоёр дахь дата төвөө Өвөр Монголын ӨЗО-ны Улаанцав хотод байгуулахаар болсон тухай мэдээлжээ.

Хятадын Хойд нутаг дахь “Apple” компанийн анхны дата төв 2020 оноос эхлэн ашиглалтад орно. Энэ төв нь Хятадын хэрэглэгчид “Icloud”-ийг ашиглан хэрэгцээт мэдээллээ хадгалж, бусадтай хуваалцах боломжийг олгоно.

“Apple” өнгөрсөн онд Хятадын өмнөд нутгийн Гуйжоу мужид дата төвөө байгуулсан нь тус улсын анхдагч мэдээллийн төв болж байсан билээ.

Өвөр Монгол, Гуйжоу зэрэг хөгжил багатай хотууд нь дата аж үйлдвэрийг өсгөх замаар бизнесийн орчингоо тэлж байна. Тухайлбал, хөдөө аж үйлдвэр хөгжсөн Улаанцав хотод “Huawei”, “Alibaba” зэрэг томоохон технологийн компаниудын дата төв мөн байгаа аж. Энэ нь тус бүс нутгийн дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн эерэгээр нөлөөлж байна.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601219
0 эможи

keyboard_arrow_up