Францын Ерөнхийлөгч Өмнөд Африкт айлчилж байна
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Өмнөд Африк дахь гурван өдрийн албан ёсны айлчлалаа эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Өмнөд Африкийн Зааны Ясан Эрэг улсаас эхлэх энэ удаагийн айлчлалаар ноён Олланд бүс нутгийн аюулгүй байдал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндөх гэнэ.
Ерөнхийлөгчийг дагалдан Францын улс төр, бизнесийн салбарын 50 хүний төлөөлөл явж байгаа аж.
Францын цэргийн хүчин гурван жилийн өмнө Зааны Ясан Эрэг улсад гарсан сонгуулийн маргаантай холбоотой мөргөлдөөнийг эцэс болгоход тусламж үзүүлсэн юм. Харин энэ удаагийн айлчлалаар Сахелийн бүс нутаг дахь Францын цэргийг эргүүлэн татах асуудал нэгдсэн шийдэлд хүрнэ хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.