Boeing 737 MAX хөлгийн нийлүүлэлтийг түр зогсоолоо
2019 оны 3 сарын 15
Агаарын тээврийн салбар тэр дундаа дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компани Ням гаригт Этиопт болсон “Boeing 737 Max 8” хөлгийн ослоос болж хүндхэн байдалд байгаа билээ. Дэлхийн ихэнх улс орнууд уг онгоцыг үйлчилгээнээс түр хугацаагаар хасч, зарим нь бүр агаарын замаараа зорчуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл үйлдвэрлэгч “The Boeing” нисэх онгоцыг үйлдвэрлэсээр байх хэдий ч нийлүүлэлтээ түр хугацаанд зогсооно хэмээн тус компанийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Нислэгийг тавдугаар сар хүртэл зогсоох ба дараагийн загвар болох “Boeing 737 Max 9” хөлгийг ч мөн хориглож байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601183
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс