Өнөөдөр дэлхийн НОЙРНЫ өдөр

2019 оны 3 сарын 15

sleep зурган илэрцүүд

Нойр нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг бие махбодийн хамгаалагч юм. Гэвч харамсалтай нь дэлхийн нийт хүн амын 45 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдаг аж.

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны энэ өдрийг "Дэлхийн нойрны өдөр" болгон тэмдэглэдэг аж.

Тус өдрөөр дамжуулан хүн сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх,  энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.

Эл өдрийг "Дэлхийн нойрны өдрийн холбоо" болон "Дэлхийн унтах анагаах ухааны дэлхийн холбоо" хамтран 2008 оноос хойш ийнхүү тэмдэглэж, нийгэмд ойлголтыг түгээж иржээ.

Нойртой холбоотой зарим сонирхолтой судалгаанаас дурдвал:

  • Сайн, хангалттай нойр авснаар альцгеймер, сэтгэл гутрал, даралт ихсэх, цус харвах зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой,
  • Инсомниа буюу нойргүйдэлд дэлхийн нийт насанд хүрэгсдийн 30-45 хувь нь өртдөг ба түүнийг дагаад улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн тооцоо гарсан байдаг,
  • Жил бүр дэлхий дахинд дутуу нойртой жолооны ард сууснаас болж 71,000 орчим зам тээврийн осол, гэмтэл гардаг,
  • Түүнчлэн сайн нойр авч чаддаггүй насанд хүрэгсдийн 46 хувь нь ажил, албаа таслах магадлалтай байдаг зэрэг олон төрлийн судалгаа олон улсад гарсан байдаг.
Эх сурвалж: www.ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
3
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
601167
19 эможи

keyboard_arrow_up