Дональд Трампын тайлбарыг Умард Солонгосын гадаад хэргийн сайд няцаалаа

2019 оны 3 сарын 01

Өчигдөр үдээс хойш Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсон тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд Ханой хотоос Вашингтон руу буцсан билээ.

Зөвхөн Ёнбоны цөмийн байгууламжаа буулгасны хариуд Умард Солонгосын эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах шаардлагыг Ким Жон Ун тавьж, үүнд нь татгалзсан хариу өгсөн тухайгаа Трамп хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр орой Умард Солонгосын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлаж, Трампын тайлбарыг няцаасан мэдэгдэл хийжээ.

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо “Бид хоригийг бүхэлд нь биш, хэсэгчилж цуцлах шаардлага тавьсан. Тодруулбал манай улсын эсрэг тавьсан нийт 11 хоригоос зөвхөн 2016, 2017 онуудад тавьсан таван хоригийг цуцалж, ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхийг хүссэн юм” хэмээн тайлбарлажээ.

Дональд Трамп өчигдөр болсон хэвлэлийн хурлынхаа дараа Вашингтоныг зорьсон бол Ким Жон Ун дахин хоёр өдөр Вьетнамд саатаад Бямба гарагт нутаг буцах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600714
0 эможи

keyboard_arrow_up