ДОНАЛД ТРАМП: Цөмийн зэвсгээсээ салбал Умард Солонгосыг хөгжил цэцэглэлт хүлээж байгаа
Умард Солонгосын удирдагчтай хоёр дахь удаагаа уулзахаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Вьетнамын нийслэлд ирээд байна.
Хоёр удирдагчийн уулзалт хэлэлцээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд эхлэх юм. Трамп “Вьетнам улс өнөөдөр дэлхий дээр хурдтай хөгжиж байгаа цөөхөн орнуудын нэг болоод байна. Хэрвээ цөмийн зэвсгээсээ салбал Умард Солонгос ч гэсэн маш хурдан хөгжих боломжтой. Миний найз Ким Жон Унд түүхэнд байгаагүй их боломж, чадавхи байна. Бид удахгүй энэ талаар мэдэх болно. Маш сонирхолтой!” гэмээн жиргэжээ.
Мөн уулзалт хэлэлцээр маргааш бүтэн өдөр үргэлжлэх ажээ.
Дональд Трамп өнөөдөр өглөө уулзалтыг зохион байгуулагч орон Вьетнамын ерөнхийлөгчтэй уулзсан байна.
Эх сурвалж: South China Morning Post