Францад хурдны галт тэрэг осолджээ
2014 оны 7 сарын 18
Францын Пау-Байоны шугамд 178 зорчигчтой TGV, 70 зорчигчтой TER хурдны галт тэргүүд мөргөлджээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн 25 хүний есийнх нь биеийн байдал тааруу байна. BBC агентлагт мэдээлсэнээр TGV хурдны галт тэрэг осол болох үед зам дээр хэсэг зогсоод дахин хөдөлсөн ажээ. Гэхдээ ноцтой осол гарахаас сэргийлж хурд хэтрүүлэлгүй явж байсан гэнэ. Ослын газар цагдаа, гөл сөнөөгчид яаралтай ирж, гэмтэж бэртсэн хүмүүст тусалжээ. Өнгөрсөн онд Парист 7 хүн амь үрэгдсэн осол болоход замын арчилгаа, засвар муу хийсэнтэй холбон тайлбарласан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6006
0 эможи