Хуурамч Ким Чен Уныг Вьетнамаас албадан гаргажээ

2019 оны 2 сарын 25

Хуурамч Ким Чен Уныг Вьетнамаас албадан гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр болох бөгөөд үүнээс урьтаж “хуурамч” Ким Чен Ун буюу Ховард Иксийг Вьетнамаас албадан гаргаж, нутаг буцаажээ. 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Вьетнамд Трампыг дуурайгч Рассел Уайтын хамт очсон бөгөөд Ханой хотын Дуурийн театрын өмнөх талбайд удирдагчдыг элэглэсэн аж.

Сингапурт өнгөрсөн оны зургадугаар сард АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалт болсон ч Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй билээ. Жинхэнэ Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр Ханай хотноо болно.

Ховард Икс Вьетнамын цагдаагийнд өнгөрсөн баасан гаригт “Кимийг дуурайх төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихээд л Хонконг руугаа буцах байсан” гэж мэдүүлжээ. Вьетнамын тал "Ховард Икс визний зөрчилтэй байсан учир албадан гаргаж байна" хэмээн тайлбарласан байна.

Хуурамч Трампыг Вьетнамын тал улсаасаа албадан гаргаагүй байгаа аж. Түүнийг Трамптай ижилхэн хувцаслахгүй байхыг анхааруулж, ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авахыг сануулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600543
1 эможи

keyboard_arrow_up