АНУ-ын өр дээд цэгтээ хүрчээ
2019 оны 2 сарын 13
Дэлхийн хүчирхэг эдийн засагтай топ гүрнүүдийн нэг АНУ-ын өөрийн хэмжээ түүхэндээ анх удаагаа 22 их наяд ам.долларыг давсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус улсын Сангийн яам энэ талаар өчигдөр нийтэд зарласан байна.
2019 он гараад АНУ-ын өрийн хэмжээ 90 тэрбум ам.доллараар өссөн гэнэ. Ийнхүү тус улсын өрийн хэмжээ 22,012 их наяд ам.долларт хүрчээ.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн үед өрийн хэмжээ хурдацтай өсч буй нь татварын шинэчлэлт, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй гэнэ.
Харин 2020 он гэхэд уг алдагдал 3 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
600200
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс