“UNDER ARMOUR”-ийн ашиг IV улиралд 42 сая ам.доллар болж өсөв
АНУ-ын спортын хувцас үйлдвэрлэгч “Under Armour” компани өнгөрсөн улиралд 42 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Бараа материалын нөөц буурч, олон улс дахь борлуулалт нь өссөөр байсны ачаар ашгийн гүйцэтгэл нь шинжээчдийн таамгаас давсан байна. Түүнчлэн баярын улиралд “Under Armour”-ийн борлуулалт 1.4 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн нь таамгаас давсан дүн болжээ. Борлуулалтын өсөлтийн дийлэнх хувийг олон улсын зах зээлээс олсон орлого бүрдүүлсэн байна. “Under Armour”-ийн Хойд Америкаас олсон орлого өнгөрсөн улиралд 965 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс зургаан хувиар буурсан аж. Энэ нь тус компанийн нийт орлогын 69 хувийг бүрдүүлж байгаа бол бусад зах зээлээс олсон орлого нь жилийн дотор 24 хувиар өсөж, 395 сая ам.доллар давжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
|