Хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэл буурч магадгүй байгааг “Fitch” анхааруулав

2019 оны 1 сарын 29

“Fitch” агентлаг зурган илэрцүүд

2019 онд хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэл буурч магадгүй байгааг “Fitch” агентлаг анхаарууллаа. Учир нь гадаад өрийн түвшин өндөртэй хөгжиж буй орнуудад Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлого, ам.долларын ханш чангарч байгаа нь сорилт болохоор байна.

Ялангуяа Латин Америк, Ойрх Дорнод, Африкийн хөгжиж буй орнуудад хамгийн ихээр нөлөөлөхөөр байгааг анхаарууллаа. Эдгээр орны гадаад өр, ялангуяа ам.долларын өрийн хэмжээ өндөр байгаа тул зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж “Fitch” агентлаг үзжээ. Тухайлбал, Засгийн газрын өрийн 83 хувийг нь гадаад өр бүрдүүлж байгаа Аргентин улсын хувьд песогийн ханш өнгөрсөн онд 28 хувиар суларсан нь эдийн засагт нь томоохон сорилт болоод байсан юм. Харин Европын хөгжиж буй орнуудын хувьд зээлжих зэрэглэл өсөх төлөвтэй байгаа бол Азид тогтвортой байхаар байна.

Ам.долларын ханш чангарахад Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогоос гадна АНУ-ын эдийн засаг Европ, Япон, БНХАУ-аас илүү хурдацтай өсөхөөр байгаа нь дэмжлэг болох юм байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599786
0 эможи

keyboard_arrow_up