Оскарын шагналд нэр дэвшсэн Мексик жүжигчинд АНУ виз олгохоос татгалзжээ

2019 оны 1 сарын 28

Оскарт 10 төрөлд нэр дэвшсэн Roma кинонд тоглосон жүжигчин Ёорге Антонио Гуэрреро Мартинез АНУ-ын визээ даруулж чадаагүй гэнэ. Жүжигчин Ёорге Антонио Гуэрреро Мартинез нь мексик гаралтай бөгөөд АНУ-ын цагаачдын шинэ журам мөрдөж буйтай холбоотойгоор ийнхүү тус улсын хилээр алхаж Оскарын наадмын шагнал гардуулах ёслолд оролцож чадахааргүй болжээ. Тэрээр АНУ-ын визийг гурван удаа хүссэн ч ийнхүү гурвантаа татгалзсан хариу авсан аж.

Анх 2018 онд Венецийн кино наадамд оролцохын өмнө Roma кино АНУ-д нээлтээ хийхэд жуулчлалын шугмаар очих виз хүсээд татгалзсан хариу авсан бол дараа нь Алтан бөмбөрцөг наадамд Roma кино Гадаад хэл дээрх шилдэг бүтээл, Шилдэг найруулагч төрлүүдэд нэр дэвшихэд нь шагнал гардуулах ёслолд оролцох зорилгоор виз мэдүүлээд мөн л татгалзсан хариу авчээ.

Үүний дараа энэ сард Оскарын шагнал гардуулах ёслолд оролцохоор виз мэдүүлжээ. Түүний визний мэдүүлэгт Roma киноны продюссер АНУ-ын элчин сайдын яаманд тусгайлан захидал бичин хавсаргаж Ёорге Антонио Гуэррерог тусгайлан урьж буй гэдгээ тайлбарласан ч ахин татгалзсан хариу өгсөн гэнэ.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599760
0 эможи

keyboard_arrow_up