Цагаан ордон: Хятадтай хийх худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө АНУ ямар нэг уулзалт төлөвлөөгүй

2019 оны 1 сарын 28

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа нэгдүгээр сарын 30-31-нд явуулахаар бэлтгэж байгаа хоёр талын худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө Хятадтай ямар нэгэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөөгүй. Ийм мэдэгдлийг Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кудлоу өнгөрсөн мягмар гаригт телевизийн CNBC сувгаар хийсэн байна.

Хятадын эдийн засаг дахь технологийн болон бүтцийн шинэтгэлийг албадан шилжүүлэх асуудлаар хангалттай ахиц дэвшил гараагүйн улмаас БНХАУ-ын худалдааны дэд сайд Ван Шоувэнь, сангийн дэд сайд Ляо Минь нарын АНУ-д энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг америкчүүд цуцалсан тухай Британийн Financial Times сонины мэдээллийг тэрээр няцаажээ.

“Бүгдийн хүсч тэмүүлж байгаа томоохон уулзалт ерөнхий сайдын орлогч [БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга] Лю Хэ энэ сарын сүүлээр ирэх үеэр болно. Энэ бол маш чухал, зарчмын уулзалт байх болно <…> Төлөвлөгөөнд ямар нэгэн завсрын уулзалт байхгүй. Хятадын албаны хүмүүстэй бид байнгын холбоо барьж байгаа, энэ бол манай хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн Кудлоу мэдэгдэнгээ Financial Times хаанаас ийм баттай биш мэдээ олж авсныг гайхаж байгаагаа илэрхийлэв.

Америк-Хятадын худалдааны хэлэлцээр

 Арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд болсон G20-ын чуулга уулзалтын үеэр Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар ойрын гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн алхам авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Урьд нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хятадын 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 10-25 хувийн гаалийн татварыг нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхгүй байхаар зөвшилцсөн хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн. Талууд худалдааны тохиролцоо байгуулахаар үүрэг амлалт авсан хугацаа гуравдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Хэрэв энэ хугацаанд хэлэлцээр амжилттай үр дүнд хүрч чадахгүй бол татвар нэмэх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.

500 тэрбум долларт хүрч байгаа Хятадтай хийх худалдааны хомсдол таалагдахгүй байна гэдгийг  Д.Трамп мэдэгдсэн. Нийт өртөг нь 200 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа БНХАУ-аас оруулж байгаа бараа бүтээгдэхүүнд тавьсан 10 хувийн гаалийн татвар АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нөөс хүчин төгөлдөр хэрэгжсэн. Үүний хариуд Хятад улс 60 тэрбум долларын өртөг бүхий АНУ-ын импортын бараанд 5-10 хувийн гаалийн татвар ногдуулсан. Хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ үе шатыг эхлүүлэх бодолтой байгаагаа Трамп илэрхийлж байсан боловч Ши Жинпинтэй уулзсаны дараа энэ чиглэл дэх АНУ-ын захиргааны үйлдлийг хойшлуулсан юм.

Эх сурвалж: polit.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599731
0 эможи

keyboard_arrow_up