Хятадын хүн ам нэг тэрбум 395 сая хүрчээ

2019 оны 1 сарын 22

china people зурган илэрцүүд

Хятадын хүн ам өнгөрсөн оны эцэс гэхэд 5.3 саяар өсч, 1 тэрбум 395 сая болсон тухай тус улсын Үндэсний статистикийн товчооны мэдээлэлд дурджээ. Энд тус улсын засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макао болон Тайванийн хүн амын тоог оруулаагүй байна.

2017 онд Хятадын хүн ам 7.37 саяар өсч байжээ. Өнгөрсөн онд тус улсад 15.23 сая хүүхэд мэндэлсэн бол 1000 хүн тутамд 10.94 төрөлт бүртгэгджээ. Мөн онд Хятадад 9.93 сая хүн нас барсан бөгөөд нас баралтын коэффициент 1000 хүн тутамд 7.13 байсан байна. Хүн амын бодит өсөлт 1000 хүн тутамд 3.81 байжээ. Эрэгтэйчүүдийн тоо 713.51 сая болсон бол эмэгтэй хүн амын тоо 681.87 саяд хүрч өссөн байна. 

16-аас 59 хүртэлх насны хөдөлмөрийн насны хүн амын нийт тоо 2017 оны 901.99 саяас 897.29 сая болж буурсан нь нийт хүн амын 64.3 хувийг эзэлж байна. 2017 онд энэ үзүүлэлт 64.9 хувь байжээ.

2018 оны эцсийн байдлаар Хятадад 60-аас дээш насны 249.49 сая хүн бүртгэгджээ. Ийм насны хүмүүс тус улсын нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байна. Харин 65-аас дээш настай хүн амын тоо 2017 оны 158.31 саяас 166.58 сая болж нэмэгдсэн нь нийт хүн амын 11.9 хувийг эзэлж байна.

Хотын хүн амын тоо жилийн хугацаанд 17.9 саяар нэмэгдэж, 831.37 сая болсон бол хөдөө орон нутгийнх 17.9 саяар буурч, 564.07 саяд хүрчээ. Нийт хүн амын тоонд эзлэх хотын хүн амын хувь 58.52 хувиас 59.58 хувь болж өссөн байна.

Эх сурвалж: www.24news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599520
0 эможи

keyboard_arrow_up