Мексик цагаачийн ач хүү АНУ-ын ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө
Бараг зуун жилийн өмнө амьдарч байсан эмээ минь нэг ач хүү нь АНУ-ын гишүүн, нөгөө ач хүү нь өнөөдөр энэ олон хүний өмнө зогсоод АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хэлээд зогсож байна гэж төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ энэ улсад шинэ удирдагч, шинэ эрч хүч хэрэгтэй байна.
АНУ-ын Орон сууц, хот хөгжүүлэлтийн сайд, Техас мужийн Сан Антонио хотын захирагчаар ажиллаж байсан Ардчилсан намын улстөрч Жулиан Кастро 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өчигдөр /2019.01.12/ зарлалаа. Өдгөө 44 настай Жулиан 2009-2014 онд Сан Антонио хотын захирагчаар ажиллаж байгаад 2014 онд Ардчилсан намд элссэн бөгөөд Обамагийн кабинетийн хамгийн залуу улстөрч байв. Түүний ихэр Жошуан Кастро нь АНУ-ын конгрессийн гишүүн ажээ.
Түүний эмээ нь 1922 онд АНУ-Мексикийн хил дээр төрсөн бөгөөд өвөг эцэг нь Мексикийн хувьсгалын хувьсгалчид байсан гэнэ. Харвардын Их сургуулийн Хуулийн сургууль, Стэнфордын Их сургуулийг төгссөн Жулиан “Бараг зуун жилийн өмнө амьдарч байсан эмээ минь нэг ач хүү нь АНУ-ын гишүүн, нөгөө ач хүү нь өнөөдөр энэ олон хүний өмнө зогсоод АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хэлээд зогсож байна гэж төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ энэ улсад шинэ удирдагч, шинэ эрч хүч хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.