Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа
2019 оны 1 сарын 11
Рианна Savage x Fenty брэндийнхээ хүрээнд Гэгээн Валентины баярт зориулсан дотуур хувцасны тусгай цуглуулга гаргалаа. Цуглуулгад зүрхэн хэлбэрийн хатгамалтай торон дотуур хувцас болон нэвт гэрэлтэх боди ба топ багтжээ.
Шинэ цуглуулгын сурталчилгааны зураг авалтад Рианна өөрөө оролцсон бөгөөд улаан хамба хилэн зүрхэн чимэглэлтэй ягаан дотуур хувцсыг онцолсон байлаа. Цуглуулга Savage x Fenty брэндийн албан ёсны вебсайт дээр 20 - 60 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байна.
Эх сурвалж: BURO247.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599102
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс