Д.Трамп Америк-Мексикийн хил рүү явна

2019 оны 1 сарын 08

Хилийн цэргүүд болон бусад газрын төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх пүрэв гарагт Америк-Мексикийн хил рүү явна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

Төсвийн санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598997
0 эможи

keyboard_arrow_up