Трамп: Хана барихын тулд онц байдал зарлахад бэлэн байна
2019 оны 1 сарын 07
Дональд Трамп өчигдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих төсөв батлуулахын тулд улс даяар онц байдал зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Хана барих асуудал нь түүний мөрийн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд үүнээс болж тус улсын Засгийн газрын ажил хэсэгчлэн түр зогсоход хүрээд байгаа билээ.
АНУ-Мексикийн хилийн урт 3500 километр бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп 1600 километрт нь хана барина гэж төлөвлөж байгаа аж. Уг ханыг барихын тулд 5,7 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598947
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс