2018 онд дэлхий дахинд цахилгаангүй иргэдийн тоо анх удаа нэг тэрбумаас доошилсон жил болов

2019 оны 1 сарын 05

Хэрэв таны амьдарч буй орчин цахилгаан, эрчим хүчгүй бол бүхий л ажил, амьдрал тань нар мандах болон жаргахаас хамгийн их хамааралтай болно гэсэн үг...

Өнгөрч буй 2018 оны аравдугаар сард Олон Улсын эрчим хүчний байгууллага болон Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгуулллагын гаргасан судалгаагаар 2018 оныг өмнөх онуудтай харьцуулахад цахилгаан, эрчим хүчгүй амьдарч буй дэлхийн хүн амын тоо анх удагаа нэг тэрбумаас доош гарсан байна.

2017 оны статистикаар дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрсэн бөгөөд хүн төрөлхтний 87 хувь нь эрчим хүчний хангамж хүрэлцээтэй газар амьдарч буй гэсэн тоо гарчээ. Харин үлдсэн нэг гаруй тэрбум нь цахилгаан эрчим хүчгүй газар амьдарч байгаа бөгөөд тэдний дийлэнх нь Африкийн Сахарын бүс нутагт амьдарч байна.

Цахилгаан, эрчим хүч хүртээмжтэй хүн амын эзлэх хувийг харуулжээ:

Цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлэхгүй байснаар улс орны эдийн засагт бага зэргийн хэмнэлттэй гарах боломжтой гэж зарим хүн бодож байж магадгүй. Гэвч энэ нь эсрэгээрээ эдийн засгийн томоохон алдагдалд хүргэдэг аж. Үүний тод жишээ нь Пакистан улс. Учир нь Дэлхийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар Пакистан улсын зарим нутаг байнгын цахилгаан, эрчим хүчгүйгээс болж ДНБ-ээсээ 4.5 тэрбум ам.долларыг жил бүр алддаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Улсын алслагдсан зах хязгаар ч мөн цахилгаан, эрчим хүчээр хангагдаж байвал тус бүс нутгийн иргэдийн боловсрол, сурагчдын сурлага болон цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх байдал нь мөн нэмэгддэг гэсэн судалгаа бий. Энэ дүр зураг Зүүн Хойд Азийн Камбож улсад ажиглагдсаныг судалгааны багийнхан дурджээ.

Сүүлийн үед ихээр ашиглагдаж, хэрэглээнд нэвтрэх болсон сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар дэлхийг тэр чигээр нь цахилгаантай болгох боломжтой байгаа юм.

Тухайлбал, Лаос Непаль зэрэг улс 2000-аад оны үед огт цахилгаангүй байсан бол 2017 он гэхэд эдгээр улсын газар нутгийн 90 гаруй хувь нь эрчим хүчинд холбогдсон байна.  

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598916
0 эможи

keyboard_arrow_up