Япончууд 2020 оны Олимпийн бамбарыг хаягдал материалуудаар хийхээр болжээ
2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн болон цөмийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн газар бол Японы зүүн хойд эргийн Фукушима муж билээ. Харин гамшгийн үед тус мужид ашиглагдаж байсан түр хоргодох сууцнуудын хаягдал хөнгөн цагааныг 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам бамбар хийхэд зориулж дахин боловсруулах шийдвэрийг Японы засгийн газраас гаргасан байна.
Энэхүү төлөвлөгөөг 2020 оны олимпийн наадмын гол зорилтот сэдвүүдийн нэг болох "Сэргээн босголтын Олимп" сэдвийн бэлгэ тэмдэг болгох зорилгоор гаргасан аж.
2020 оны гуравдугаар сарын 20-нд Грекээс замдаа гарч орон орны тамирчдын гар дамжин буухиалсаар наадмын нээлтийн үеэр Токиод ирэх Олимпийн бамбарнуудыг хийхэд 10 мянга гаруй хэсэг хөнгөн цагаан шаардагдах аж.
Наадмын зохион байгуулагчид мөн тамирчдад гардуулах 5000 гаруй ширхэг медалийг үйлдвэрлэхийн тулд Япончуудаас хэрэглэсэн электрон барааны металлыг цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүх хүрэл медалийг үйлдвэрлэхэд хангалттай материал цуглуулаад байгаа ажээ.
Олимпийн бамбарын буухианы Япон дахь гараа 2020 оны гуравдугаар сарын 26-нд Фукушима мужаас эхлэх бөгөөд дараачийн 121 хоногийн турш Японы 47 мужаар аялсны эцэст наадмын нээлтийн орой Токио хотын цэнгэлдэхэд орж ирэх ажээ.
Бамбарын дизайн Олон Улсын Олимпийн Хороонд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа бөгөөд дараа жилийн хавар олонд ил болох юм байна.
Эх сурвалж: zuv.mn
|