Майли Сайрус хуримаа хийжээ

2018 оны 12 сарын 27

Алдарт дуучин Майли Сайрус “Өлсгөлөн тоглоом” кинонд Гэйл Хавторны дүрийг бүтээсэн Австралийн жүжигчин Лиам Хэмсворттой хуримаа хийсэн байна. Тэдний хурим өнгөрсөн Ням гаригт /2018.12.23/ болсон гэх бөгөөд Майли Сайрус саяхан нийгмийн сүлжээнд хуримын зургуудаа нийтэлж, олон нийтэд мэдэгджээ.

Хосууд арав орчим жилийн өмнө “Сүүлийн дуу” буюу “The Last Song” киноны зураг авалтын үеэр анх танилцан болзож эхлээд 2012 онд сүй тавьсан байна. Гэвч дараа жил нь салсан ч 2015 оноос эргэн нийжээ. Тэрбээр өчигдөр хуримын даашинзтай, Лиам Хэмсвортыг тэвэрч буй зургаа “10 жилийн дараа” гэсэн тайлбартайгаар хийсэн байна.

Зөвхөн гэр бүлийн гишүүд болон дотнын найзууд нь оролцсон тэдний цомхон хурим Тенесси муж дахь Майли Сайрусын гэрт болжээ. Учир нь түүний байнга оршин суудаг байсан өөр нэгэн байшин нь өнгөрсөн сард болсон Калифорнийн түймэрт автсан аж.

Холбоотой Зураг

Эх сурвалж: ВВС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598660
0 эможи

keyboard_arrow_up