Индонезид цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 400 дөхөв

2018 оны 12 сарын 25

Индонезид болсон цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо 373 болж өслөө. Мөн 1400 гаруй хүн гэмтэж бэртэн, 128 хүн сураггүй алга болоод байна. Одоогоор Ява болон Суматра арлын дунд орших галт уул дэлбэрсний улмаас цунами үүссэн гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Мөн далайн гүнд хөрсний гулгалт үүссэний улмаас цунами үүссэн байх магадлалыг зарим эрдэмтэд дэвшүүлжээ. Анак Кракатау галт уул хоёр минут 12 секундийн турш оргилсны дараа агаарт 400 метрийн өндөрт үнс тортгоос бүрдсэн үүл тогтсон байна.

Дэлбэрэлтээс хойш 24 минутын дараа Индонезийн далайн эргийн Бантен мужийн Карита, Серан сууринд хүчтэй цунами болжээ. Үүнээс өмнө 2004 онд Суматра аралд болсон 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүчтэй цунами үүсэж, 230 мянган хүн амиа алдаж байсан юм.

Газар хөдлөлт, цунами нь Индонезийн эдийн засагт хүндээр тусахыг “Penida Capital”-ийн шинжээчид онцолж байна. Учир нь Индонезийн эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, хөдөө аж ахуй салбар гол жин дардаг байна. 2017 онд тус улс 14 сая жуулчин хүлээн авч, 15 тэрбум ам.долларын ашиг аялал, жуулчлалаас олжээ. Өөрөөр хэлбэл хүлээн авсан жуулчдын тоо өмнөх оноосоо 22 хувиар өссөн байна. Харин энэ онд хүлээн авах жуулчдын тоог 17 сая хүргэж, энэ салбараас олох ашгийг 20 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598564
0 эможи

keyboard_arrow_up