Жим Мэттис: Дональд Трамптай санал нийлэхгүй байгаа учраас албан тушаалаасаа огцорно
2018 оны 12 сарын 21
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Мэттис ирэх хоёрдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамптай цаашдын бодлого чиглэлийн талд санал зөрүүтэй байгаа нь албан тушаалаасаа огцрох шалтгаан болсныг тэрбээр онцолжээ. Дональд Трамп “Исламын улс” бүлэглэлийг бүрэн дарсан тул Сириэс цэргээ эргүүлэн татах болсноо өмнөх өдөр нь мэдэгдээд байсан юм. Харин Жим Мэттис энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа төдийгүй Ерөнхийлөгчид хандаж бичсэн хоёр хуудас захидалдаа "NATO болон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг 74 улсын эвсэлд АНУ-ын оролцоо, манлайлал хэчнээн чухал болох"-ыг цохон тэмдэглэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598491
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс