Путин 1702 сэтгүүлчийн асуултад хариулна

2018 оны 12 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр сэтгүүлчидтэй хийдэг хэвлэлийн бага хурал удахгүй эхлэх гэж байна.

Энэ жилийн арга хэмжээ уламжлал ёсоор Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй шууд харилцан яриа өрнүүлэх байдлаар явагдана гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Владимир Путины сэтгүүлчидтэй хийсэн анхны хэвлэлийн бага хурал 2001 онд болж байсан аж. Тухайн үед 35 минут үргэлжилсэн хурлыг сурвалжлахаар 500 гаруй сэтгүүлч оролцож байжээ. Харин энэ оны хувьд 1702 сэтгүүлч арга хэмжээнд оролцлох юм байна. Үргэлжлэх хугацааны хувьд олон жилийн дунджаар гурван цаг орчим байгаа аж. Харин хамгийн урт хэвлэлийн хурал 2008 онд 4 цаг 40 минут үргэлжилж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598486
0 эможи

keyboard_arrow_up