Франц улс Зул сарын бэлэг болгож ядуу иргэдэдээ 500 сая евро тараана

2018 оны 12 сарын 19

Франц улс Зул сарын бэлэг болгож ядуу иргэдэдээ 500 сая евро тараана

Франц улс “Зул сарын баяр”-ыг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэддээ 500 сая еврогийн урамшуулал олгохоор болжээ. Мөнгийг энэ долоо хоногтоо багтаан олгох бөгөөд 2.3 сая иргэн энэхүү бэлгийг хүртэх боломжтой аж. Ажилгүй иргэд энэхүү тусламжийг хамгийн түрүүнд хүртэх юм байна.  Мөнгө тарааж байгаагийн гол зорилго нь ядуу иргэдэдээ ширээгээ хоол хүнсээр дүүргэх, үр хүүхдүүддээ бэлэг авч өгөх боломжоор хангаж, сэтгэл хангалуун баярлуулах явдал аж. “Бэлгийн” хэмжээ хүн бүрт нийгмийн байдлаас нь болоод янз бүр байна. Ганц бие, үр хүүхэдгүй хүмүүст 150 орчим евро ноогдох бол хүүхэдгүй хосууд 228 евро, хүүхэдтэй ганц бие аав, ээжүүдэд хүүхдийн тооноос хамааран 228, 274, 335, 396 евро олгох юм байна. Нэг хүүхэдтэй хосуудад 274 евро, дөрвөн хүүхэдтэй бол 442 евро өгөх аж. Бэлгийг авахын тулд ямар ч бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй, автоматаар тооцогдож дансанд орох аж.   

Орлого багатай иргэдээ Зул сарын баяраар баярлуулах заншил Франц улсад Ерөнхий сайд, социалист Лионель Жоспений үеэс буюу 1988 оноос тогтжээ. 2017 онд бэлэг 2.5 сая иргэнд хүрчээ.

Францад сарын орлого нь 1026 евро хүрэхгүй иргэдийг нэн ядуу гэж тооцдог. Одоогоор 8.8 сая хүн энэ ангилалд хамрагддаг байна.

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598437
0 эможи

keyboard_arrow_up