2019 онд Зүүн Европыг хүлээж буй эрсдэлүүд
Зүүн Европын зах зээлүүд ирэх онд бартаа саад ихтэй зам дээр гарна. Евро бүсийн дэмжлэгийн бодлого хумигдахын хамт популизт эрчээ авч, өсөлт удаашрах таамагтай байгаа. тавдугаар сард гишүүн орнуудад болох сонгуулийн өмнө Европыг холбоонд хагарал үүсэж, холбооны шинэ төсвийн хөрөнгө оруулалтын сангийн талаар маргалдаж эхэллээ.
Энэ онд Польшийн санхүүгийн зохицуулагчмд авлигын дуулианд автсны дараа эрх баригч, Хууль, шударга ёсны нам ирэх аравнэгдүгээр сард болох сонгуульд сорилттой тулгарна. Геополитикийн асуудалд Оросыг талаар бодлого зонхилмон хэвээр үлдэж, бүс нутгийн томоохон эдийн засгийн эсрэг АНУ-ын зүгээс шинэ хориг тавих эрсдэл бий. Энэ бүхний дээр дөрвөн жил шахам үргэлжилсэн мөнгөний зөөлөн бодлого төгсөж,Европын төв банк бодлогын хүүгээ өсгөхөд ойртлоо. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарахын сацуу Зүүн Европын төв банкууд инфляцын дарамтыг зохицуулах шаардлага үүсэж байна. Оросыгн бонд болон банкуудад Вашингтон хориг тавьж болзошгүй хэмээн энд хөрөнгө оруулагчид болгоомжилж буй. Роберт Мюллерээр ахлуулсан АНУ-ын Конгрессын тусгай зөвлөл Оросын талаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлснийг нотолж чадвал Москвагийн эсрэг шийтгэлийг чангатгах нь дамжиггүй. ЕХ-ны зүүн хэсэгти популист улстөрчид хүчээ авч буй нь сонгуулийг холбооны хуучин болон шинэ гишүүдийн хоорондын тэмцэл хүрнэж болзошгүй юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европ дахь үндэсний улсуудын үзлийг албан бусаар тэргүүлж, түүний бодлого ардчилсан нь хэмжээг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг эрс няцаадаг. Польшид өрнөсөн шүүхийн шинэтгэл Европын холбооноос зэмлэл хүлээсэн. Ирэх онд энд болох парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг авлигын дуулианаар хачирлах бололтой. Европын төв банк “ ЕТБ”-ны дэмжлэгийн бодлогоор олон тэрбум еврог өндөр өгөөжтэй зүүн хэсгийн эдийн засгуудад оруулсан. Одоо будаатай аягаа буцааж авах цаг ирлээ. Энэ оноос ЕТБ үнэт цаас худалдан авальаа зогсоож, улмаар бодлогын хүүгээ бараг тэг түвшнээс дээшлүүлэхээр төлөвлөсөн нь бүс нутгийн төв банкуудыг зөөлөн бодлогоо эцэслэж, тус бүрдээ хүүгээ өсгөхөд хүргэнэ. Польш улс хүүгийн дунд түвшинд байгаа бол Унгар зээлийн өртгийг бараг тэг орчимд барьж байна. Бусад орнууд мөнгөний бодлоно чангатгаж эхэлсний дотор Чехийн төв банк энэ онд бодлогын хүүгээ таван удаа дээшүүлсэн бол Румын ч бас энэ жишгийг дагажээ.
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин
|