Европын холбоо жил бүр авлигын улмаас 900 тэрбум гаруй евро алдаж байна

2018 оны 12 сарын 17

Европын холбоо жил бүр авлигын улмаас 904 тэрбум евро алдаж байгаа бөгөөд 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд еврогоор үнэлэгдсэн бөгөөд түүний 5 илүү хувийг авлигад алдсан байна гэж тус холбооны хурал дээр танилцуулжээ.

Хамгийн их хэмжээний хохирол учирсан орноор Итали 236,8 тэрбум евро, Герман 104 тэрбум евро, Франц 120,2 тэрбум еврогийн алдагдлаар  тус тус тодорчээ. Харин хамгийн бага хохирол учирсан орноор Голланд улс нэрлэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,8 хувь буюу 4,4 тэрбум еврог алдсан байна.

Танилцуулгад бичсэнээр, Европын холбооны түвшинд гарч буй хохирлын асуудалтай тэмцэхийн тулд улс орнуудын авлигын түвшний жагсаалт гаргаж, тэдгээрийн төсөвт хяналт тавих саналыг дэвшүүлжээ.

Түүнчлэн Европын холбооны улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудад хяналт тавих, авлигын шинжтэй сүлжээний талаар мэдээлэл өгсөн гэрч, мэдээлэгч нарыг хамгаалах тогтолцоог бий болгох хэрэгтэй гэжээ.

Мөн Европын холбоо тус тивийн улс орнуудын төсвийн зарлагын 20 хүртэлх хувь нь албан тушаалтнуудын халаасанд орж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: unen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598356
0 эможи

keyboard_arrow_up