Солонгост 2017 онд өсвөр насны 2,000 хүүхдийг архины эмчилгээнд хамруулжээ

2018 оны 12 сарын 17

Arslan.mn

Үндэсний Ассамблей Судалгааны байгууллагаас гаргасан тайлангаас үзэхэд өнгөрсөн жил Солонгост 2000 гаруй өсвөр насны хүүхдийг архины донтолтоос хамгаалах эмчилгээнд хамруулжээ. Энэ нь асуудал хэр ноцтой болсныг илтгэж байгаа юм.

Тус судалгаанаас үзэхэд 2010 онд 922 хүүхэд архины эмчилгээнд хамрагдаж байсан бол 2017 онд энэ тоо хоёр дахин өсөж 1,968 болсон байна.

Хэдийгээр нийт өсвөр насны хүүхдүүдийн архины хэрэглээ буурч байгаа ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж донтсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.

Судалгаанд оролцсон өсвөр насны охидын 39 хувь, хөвгүүдийн 37 хувь хоёр ба түүнээс дээш удаа ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн, бухимдлаа тайлахын тулд архи уусан, уухыг зогсоох зөвлөгөө авч байсан мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байсан гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Korea times

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598348
0 эможи

keyboard_arrow_up