Францад халдлага болж, хоёр хүн амиа алджээ

2018 оны 12 сарын 12

Францын хойд хэсэгт байрлах Страсбург хотноо халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Уг халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж Цагдаагийн газраас уламжлав.  Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Зул сарын худалдаа болж байсан захын ойролцоо нэгэн этгээд иргэд рүү гал нээсэн байна. Гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэрээ хүнд шархадсан талаар Францын Прокурорын газраас мэдэгджээ.

Прокурорууд Стасбург хотноо болсон халдлагатай холбогдуулан хавтас хэрэг нээж, шалгаж эхэлсэн талаараа хэвлэлийн хурлын үеэр дуулгав.

Францын Дотоод хэргийн сайд Кристофер Кастанер твиттер хуудастаа "Иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нэгт тавьж, ажиллах хэрэгтэй" хэмээн жиргэжээ. 

Эх сурвалж: www.shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598110
0 эможи

keyboard_arrow_up