“Facebook“ хэрэглэгчдийн мэдээллийг бизнесийн зорилгоор задруулсан уу

2018 оны 12 сарын 10

Arslan.mn

“Facebook” компани 2015 оноос эхлэн хэрэглэгчийнхээ дата мэдээлэлд хөндлөнгийн этгээдүүд нэвтрэхийг хориглосон хэмээн мэдэгдэж байсан юм.

Хэдий тийм боловч "Facebook" компани хэрэглэгчдийн мэдээллийг бизнесийн зориулалттай компаниудад задруулж байсан талаарх баримтууд ил гарч ирсэн байна. Тухайлбал, 2012-2014 онд “Facebook” компани АНУ-ын Худалдааны зөвлөлийн тогтоолыг зөрчиж, хэрэглэгчдийн мэдээллийг бизнесийн зорилгоор задруулсан, мэдээллээ бусдад алдаж байснаа нуун дарагдуулсан гэдгийг нотлох баримтыг "Six4Three" стартапп компани шүүхэд дэлгэсэн байна. Үүний эсрэг “Facebook” компани “Мэдээллээ бусдад худалдаж байсан удаагүй" гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Гэхдээ "Цагаан жагсаалт" буюу хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой компаниуд байдаг гэдгийг батлах нотлох баримт шүүхэд байгаа юм байна. Үүнд “Amazon”-аас эхлэн “Tinder” зэрэг 10 гаруй компани багтжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598010
0 эможи

keyboard_arrow_up