Израйлиас 900 жилийн настай алтан зооснууд олджээ

2018 оны 12 сарын 04

Израйлийн Кесария хотоос вааранд хийсэн алтан зооснуудыг олсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Археологчид эдгээр алтан зоосыг 900 жилийн тэртээ уг бүсэд нуусан хэмээн таамаглаж буй гэнэ.  Вааранд алтан зоосноос гадна нэг ширхэг алтан ээмэг болон хүрэл эдлэл байжээ.Нийт 24 алтан зоосыг археологчид олсон ба ваар олдсон газарт дахин малтлага явуулахаар болсон байна.Загалмайтнууд 1011 онд Кесария хотыг  эзлэн түрэмгийлэх үеэр олон тооны алт, эрдэнэс хулгайлсан гэдэг. Уг эзлэн түрэмгийллийн гол гэрчүүд эдгээр алтан зоосууд аж. 

Эх сурвалж: www.shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597805
0 эможи

keyboard_arrow_up