ФОТО: Парист бензиний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал боллоо
Францын Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сараас бензиний татварыг 2,9, дизель түлшний татварыг 6,5 хувь нэмэх шийдвэр гаргасан билээ. Түлшний үнийг нэмснээр хэрэглэгчид эко машин сонгодог болно гэж Засгийн газраас үзсэн юм.
Харин ард түмэн үнийн өсөлтийг эрс эсэргүүцэн, гудамжинд жагсаж эхэлсэн нь Засгийн газрын хувьд гэнэтийн зүйл байлаа.
Маск зүүж, гартаа сүх, гинж барьсан шар жилеттэй залуус гурав дахь долоо хоногтоо Нийслэл Парис хотыг бужигнуулж байна.
Гэрэл ойлгодог шар хантааз тэдний эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болжээ.
Ард түмний халаасыг нимгэлж, байгаль орчин, экологийн төлөө тэмцэх нь иргэдэд таалагдсангүй.
Жагсаалд оролцогчид хэдэн арван машин, барилга шатааж, зарим газарт цагдаа нартай цус асгаруулсан тулаан хийсэн байна.
Нийт 75 мянган хүн жагсаалд оролцож байна.
Цагдаагийн газраас нулимс асгаруулагч хий, ус цацагч, резин сум хэрэглэж, 300 гаруй хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: www.ub.life
|