Японы баячууд хөрөнгийн хэмжээгээрээ Азид тэргүүлж байна

2018 оны 11 сарын 30

Японы чинээлэг эрхмүүд хөрөнгийн хэмжээгээр Азид тэргүүлж байна. Тус улсын чинээлэг эрхмүүдийн хөрөнгийн нийлбэр нэг жилийн дотор 65 хувиар өсөж, 7.7 их наяд ам.доллар хүрчээ. Харин БНХАУ-ын чинээлэг хүмүүсийн хөрөнгө 2010-2017 оны хооронд 144 хувиар өсөж, 6.5 их наяд ам.доллароор хэмжигдэж байна. 2017 онд Азийн баялаг 21.6 их наяд ам.доллар хүрч, дэлхийн нийт баялгийн 41.4 хувийг бүрдүүлж байсан. Харин 2025 онд энэ тоо 2 дахин өсөж, 42 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгааг судалгааны “Сapgemini” компани мэдэгдлээ. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан өрнөж байгаа ч БНХАУ-ын баялгийн хэмжээ энэ онд өсөлтөө хадгална гэж шинжээчид үзэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597722
2 эможи

keyboard_arrow_up