Шинзо Абэ ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Аргентинд болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугагийн мэдэгдсэнээр, Шинзо Абэ “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Буэнос-Айрес хотыг ирэх пүрэв гарагт зорих аж.
"Дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжтэй өсөлтийг бий болгох асуудлыг дэлхийн бусад орны удирдагчидтай нээлттэй хэлэлцэх болно. Ирэх жилийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Япон нь энэхүү хэлэлцүүлгийг эдийн засгийн өсөлтөд чиглэсэн нэгдсэн арга хэмжээ авах уриалга болгох хүсэлтэй байна" гэж Ёсихидэ Суга мэдэгджээ.
"Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа Шинзо Абэ Уругвай болон Парагвай улсад айлчлах төлөвтэй байгаа аж. Шинзо Абэ Ерөнхий сайдын хувиар дээрх улсуудад анхны айлчлалаа хийх юм.
Эх сурвалж: zaluu.com
|