150 далайн гахай “амиа хорлов”
Шинэ Келандын Стьюарт арлын эрэгт 150 гаруй далайн гахай шидэгдсэн тухай “Radio New Zealand” радио мэдээллээ. Тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны үйлдвэрлэлийн менежер Рена Леппенс “Өнгөрсөн бямба гарагийн орой арлын баруун хэсгийн Мейсон булангийн өмнөд эрэгт далайн гахайн хоёр сүрэг шидэгдсэн байсан. Орон нутгийн байгаль хамгаалагчид очих үед дельфиний тал нь учир битүүлгээр үхсэн байв. Амьд далайн гахайнуудад нойрсуулах тариай хийсэн. Тэднийг далайн эргүүлэн тавьсан тохиолдолд амьд гарах магадлал байхгүй” хэмээжээ. Шинэ Зелендад халим, далайн гахай эрэгт шидэгдэх тохиолдол байнга гардаг. Халимны төрлийн загас олноороо ийнхүү “амиа хорлодог” өвөрмөц үзэгдлийг эрдэмтэд тайлбарлаж чадаагүй юм. Сүүлийн 12 жилийн судалгаанаас харахад тус эрэгт 228 далайн гахай учир нь үл ойлгогдох шалтгаанаар үхсэн байна. Гэвч далайн гахайнууд амиа хорлох ийм үзэгдэл жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа аж. Амьтан судлаачид энэ үзэгдлийг цаг агаарын таагүй уур амьсгалтай холбон тайлбарлажээ. Куртины их сургуулийн эрдэмтэн Бек Веллард “ Халимууд эрэгт бөөнөөрөө гарч ирсэн “амиа хорлох” явдал цөөнгүй гардаг. Гэхдээ яг юунаас болсон гэх тодорхой шалтгааныг судлаачид олж чадаагүй байна. Халимны амьдрах орчинд хүний үүсгэсэн элдэв чимээ, шуугиан, сүргийн доторх өвчин тэнгисийн цэргийн сургуулилт нөлөөлдөг байж болзошгүй” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: Монголын үнэн
|