“Black Friday”-д АНУ-ын онлайн худалдааны хэмжээ $6.2 тэрбумд хүрчээ

2018 оны 11 сарын 26

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын онлайн худалдааны хэмжээ $6.22 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны энэ өдрийнхөөс 23.6 хувь өссөн үзүүлэлт болжээ.

Arslan.mn

Америкийн топ 100 худалдааны компанийн 80-ынх нь онлайн гүйлгээний мэдээлэлд шинжилгээ хийсэн Adobe Analytics дээрх тоог гаргасан байна. Харьцуулбал 2017 оны Хар Баасан гарагт Нэгдсэн Улсын иргэд $5.03 тэрбумыг онлайн худалдаанд зарцуулж байжээ.

Энэ жилийн бүх худалдааны 33.5 хувийг мобайл төхөөрөмжүүдийн худалдан авалт эзэлж байсан нь өнгөрсөн оны 29.1 хувиас өссөн дүн юм байна.

Үүнээс $2 тэрбум гаруй нь зөвхөн гар утасны худалдаа байжээ. Мөн зөөврийн компьютерууд, Roku, Chromecast, Amazon Fire TV гэх мэт видео стриминг төхөөрөмжүүд эрэлттэй байсныг мэдээлсэн байна.

Энэ жил иргэд Хар Баасан гарагийг хүлээлгүй, Талархлын өдрөөс бараа худалдан авч эхэлсэн гэнэ. Тухайлбал өнгөрсөн Пүрэв гарагийн онлайн худалдан авалтын хэмжээ АНУ-д $3.7 тэрбум хүрч, Талархлын өдрийн дээд амжилтыг тогтоожээ.

Өнгөрсөн оны Талархлын өдөр онлайн худалдааны хэмжээ $2.87 тэрбумд хүрч байжээ. Ерөнхийдөө арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн АНУ-ын хэрэглэгчид $38 тэрбумыг онлайн худалдаанд зарцуулаад байгааг Adobe Analytics мэдээлсэн байна.

Даваа гарагт “Cyber Monday” гэгддэг худалдаа наймааны өдөр үргэлжлэн тохиож байгаа. Тэгвэл энэ өдрийн онлайн худалдааны хэмжээ жилийн өмнөхөөс 17.6 хувь өсөж, $7.8 тэрбумд хүрэхийг Adobe Analytics урьдчилан тооцоолжээ.

 

Эх сурвалж: CNET

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597569
1 эможи

keyboard_arrow_up