Дональд Трамп Германы автомашин үйлдвэрлэгчдийг Цагаан ордонд урив
2018 оны 11 сарын 23
Дональд Трампын засаг захиргаа Германы автомашин үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзахаар Цагаан ордонд урьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Энэхүү мэдээлэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярын дараа “BMW”, “Daimler”, “Volkswagen” зэрэг гурван компанийн Гүйцэтгэх захиралтай уулзана гэж онцолсон байна. Хэдий тийм боловч Цагаан ордон энэ талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ.
АНУ болон Европын улсуудын эрх баригчид худалдааны шинэ гэрээ хийхээр хэлэлцэж байгаа энэ үед энэхүү уулзалт нь гэрээний хамрах хүрээг тэлэх алхам гэж ажиглагчид таамаглаж байна. АНУ Европын автомашины импортод тариф ногдуулж магадгүй гэж мэдэгдсэний дараа хоёр талын худалдааны яриа хэлэлцээ удаашраад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
597511
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс