Малайзын сүйрсэн онгоцноос амьд хүн үлдсэнгүй

2014 оны 7 сарын 18

  Малайзын MH17 нислэгийн дугаартай онгоц Амстердамаас Куала Лампур руу нисч яваад Украинд сүйрчээ. Украины хилтэй ойролцоо орших, босогчдод эзлэгдсэн Грабово тосгоноос онгоцны ул мөр олдсон байна. Онгоцны 295 зорчигчоос амьд хүн үлдээгүй гэж ослын газар ажилласан аврагчид мэдэгдэв. Украины зөрчилд оролцож буй сөргөлдөгч талууд онгоцыг тийрэлтэт зэвсгээр буудсан хэмээн бие биеийнийгээ буруутгаж байгаа ч энэ таамаглал хараахан батлагдаагүй байна. Малайзын эрх баригчид ослын газар шинжээчдийг илгээж, хохирогчдын цогцсыг таниулах ажил эхлүүллээ. Онгоцонд 154 Голланд, Австрали, 23 Малайз, 11 Индонези хүн зорчиж явжээ. Мөн 6 Британи, дөрвөн Герман, Бельги, Филиппин, Канадын гурван хүн зорчиж явсан бол 15 нь Малайзын онгоцны багийн гишүүд байсан юм. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5972
0 эможи
keyboard_arrow_up