БНХАУ, ОУВС, Дэлхийн банк: Олон талт, чөлөөт худалдааны зарчмыг хадгалж үлдэх хэрэгтэй

2018 оны 11 сарын 07

БНХАУ болон Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж, олон талт, чөлөөт худалдааны зарчмыг хадгалж үлдэхийг уриаллаа.

Бээжин хотноо хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр төлөөлөгчид бүгдээрээ худалдааны протекционист бодлогыг шүүмжилсэн байр суурьтай байгааг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Ли Көциан “1+6 дугуй ширээний уулзалтаар бодит асуудлуудыг хэлэлцэж, олон улсад эерэг дуу хоолойг хүргэлээ. Бид олон улсад олон талт, чөлөөт худалдааны системийг хадгалж, хоёр талт болон олон талт яриа хэлэлцээ, аливаа уулзалтуудад гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыг уриалж байна” хэмээн онцолжээ.

Харин Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.6 хувиар, ирэх жил 6.2 хувиар өснө гэж таамаглаж байна. Тус улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд томоохон ахиц дэвшлүүд гарсан. Тухайлбал, өрийн өсөлтийг бууруулах, санхүүгийн салбар болон Засгийн газрын өрийн эрсдэлийг бууруулах, эдийн засгаа илүү нээлттэй болгох талд ахиц дэвшлүүд гарсан” гэж мэдэгдлээ.

Н.Номин-Эрдэнэ

Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597016
0 эможи

keyboard_arrow_up