АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэллээ

2018 оны 11 сарын 07

АНУ-д завсрын сонгуулийн дүн эхнээсээ гарч эхлээд байна. Америкчууд Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд ямар үнэлгээ өгөхийг харуулах энэхүү сонгуульд Вермонт мужид бие даан нэр дэвшигч Берни Сандерс, Кентаки мужид Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Хол Рожерс нар ялалт байгуулаад байна.

Сонгуульд Сенатын танхимын 100 суудлаас 35, харин Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас бүгдийг буюу 100 хувь шинээр сонгох юм. Мөн АНУ-ын 50 мужийн 36-ынх нь захирагчийг сонгоно. Сонгуулийн ирц өндөр байгааг албаныхан мэдээлж байна. Урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо 40 саяд хүрээд байгаа аж. Энэхүү үзүүлэлт дөрвөн жилийн өмнөх сонгуулиар 27 саяар хэмжигдэж байсан юм. Энэ утгаараа сүүлийн 50 жилийн хамгийн өндөр ирцтэй сонгуульд тооцогдож байна. Шинжээчдийн таамгаар сөрөг хүчин буюу Ардчилсан нам Парламентын доод танхим дахь суудлын тоогоо нэмж хяналтыг авах магадлалтай ч үүний тулд нэмж 23 суудал авах шаардлагатай байгаа юм. Харин дээд буюу Сенатын танхимд өрсөлдөөн нэлээн ширүүсэх төлөвтэй байна. Бүгд Найрамдах намын тухайд өмнөх сонгуулийн дүнд хоёр танхимын аль алинд нь илүү олон суудал авч чадсан юм.

Энэ удаагийн сонгуулиар суудлын тоогоо цөөлөх үү, нэмэх үү гэдэг нь шийдэгдэх гэж байна. Түүнчлэн Дональд Трампын рейтинг 44 хувьтай буюу өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийхаас дутахааргүй байгааг ажиглагчид онцоллоо. Мөн санал өгч байгаа иргэдийн гуравны хоёр нь саналд нь Ерөнхийлөгч Дональд Трампын нөлөө байсан гэж хариулсан гэсэн дүнг “CNN"-ийн хийсэн судалгаа харуулжээ. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын нөлөө өндөр байгаагийн улмаас иргэдийн сонгуульд оролцох сонирхол, идэвх нэмэгдсэн байна гэдгийг ажиглагчид онцолж байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд шүүмжлэл багагүй дагуулсан ч АНУ-ын эдийн засагт анхаарал татсан эерэг өөрчлөлтүүд гарсан юм. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард ажилгүйдлийн түвшин сүүлийн 48 жилийн доод түвшинд хүрч, 3.7 хувь болсон байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596998
0 эможи

keyboard_arrow_up