БНСУ: Ким Чен Ун Москвад айлчилж магадгүй
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа уулзахаар төлөвлөж байгаа тул амласан ёсоор энэ онд багтаан Сөүлд айлчлах эсэх нь тодорхойгүй байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдсэн байна.
Мөн Ким Чен Уны БНСУ-д хийх айлчлал ирэх оны эхээр товлогдоод байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтынх нь өмнө эсвэл дараа байж магадгүй байна. Есдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг Пхеньянд айлчлах үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сөүлд айлчилна гэж амлаж байсан юм. Үүнээс гадна БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 11 дүгээр сард ОХУ-д айлчилж магадгүй гэж ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд мэдэгдсэн байна. Айлчлалын тов хараахан тодорхой болоогүй байгаа аж. Өмнө нь тавдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд хийсэн айлчлалаараа ОХУ-д айлчлахыг урьсан Владимир Путины урилгыг Ким Чен Унд гардуулж байсан юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|









