ОХУ-ын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал Шанхай хотоос эхэлжээ
2018 оны 11 сарын 06
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа Шанхай хотоос эхэлжээ. Түүний айлчлал энэ сарын 5-7-ны хооронд үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газраас мэдээллээ.
Айлчлалын хүрээнд Д.Медведев Шанхай хотод БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, тус улсад болж буй олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Энэ жил Хятад улс нээлттэй бодлого баримталж эхэлсний 40 жилийн ой тохиож буй бөгөөд хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж байгаагаа Си Зиньпин үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ тэмдэглэжээ.
Эх сурвалж: gettyimages.fi
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596957
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс