АНУ Японы түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилтыг удирдав

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Номхон далайн баруун хэсэгт  Япон Улсын түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулагдлаа. АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй “USS Ronald Reagan” онгоц тээвэрлэгч тэрхүү цэргийн сургуулилтыг удирдсан ба Японы сөнөөгч онгоцнууд, Канадын дайны хөлгүүд оролцсон байна. Бээжингийн нөлөөлөлд Номхон далайн баруун хэсэг орохвий гэдгээс АНУ болон  Японы талууд зовниж байгаа бололтой.

Япон болон АНУ-ын тэнгисийн цэргийн 57 мянган албан хаагч сургуулилтад хамрагдсан нь 2016 онд зохион байгуулагдсан “Keen sword” сургуулилтаас даруй 11 мянгаар их үзүүлэлт. Японы зэвсэгт хүчний 47 мянган албан хаагч оролцсон нь тус улсын батлан хамгаалах хүчний тавны нэг нь оролцсон гэсэн үг. Энэхүү нүсэр цэргийн сургуулилтад талууд агаарын тулаан, балластик пуужингийн хамгаалалт гэсэн чиглэлүүдээр бэлтгэл хийсэн байна. АНУ-ын тэнгисийн цэргийн Дэд Адмирал Карл Томас “Бид өөрсдийн хүчин чадлыг  хадгалж тогтворжуулах зорилгтой. Ингэснээр шаарлагатай үед нь ашиглана. “Keey Sword” шиг бэлгтэлийг бид үргэлж хийж байх ёстй гэв. “Regan” хөлөг дээрх Японы хөлгүүдийн захирагч Дэд Адмирал Хироши Эгава “АНУ Японы холбоо бүс нутгийн тогтвортой байдалд өндөр ач холбогдолтой ба цаашлаад энэтхэгийн далай, Номхон далайд ч мөн адил чухал” гэлээ “USS Ronald Reagan”-ыг найман хөлөг дагалдсан ба тэд шумбагч хөлгийн эсрэг хамтарсан бэлтгэл хийсэн байна. Токиогийн ойролцоо Ёокосукад байрлалтай АНУ-н Ази дахь хамгийн том энэхүү хөлөг таван мянган гишүүнтэй ба 90орчим “F-18” сөнөөгч онгоцтой.  

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596900
0 эможи

balt
2018-11-06 21:26
amerik upon hoer heeriin surguul hiij bgaa n 2 solongos eblerhiig hysehgui bnaa uundeer nub ajillahgui bnaa amerik daincn uls shuudee
keyboard_arrow_up