Жон Болтон: АНУ-ын өр нийгэмд аюул учруулах түвшинд хүрээд байна
"АНУ-ын өр нийгэмд аюул учруулах түвшинд хүрээд байна" гэж тус улсын Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдлээ.
Тэрбээр Вашингтон хотноо Alexander Hamilton Society-ийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын өрийн түвшин эдийн засаг, цаашлаад улсын аюулгүй байдалд эрсдэл дагуулах түвшинд хүрээд байна” гэдгийг онцолжээ. Тиймээс “Эн тэргүүнд батлан хамгаалахын салбарын зардлыг бууруулах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
АНУ-ын төсвийн алдагдал сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрч өсөөд байгаа юм. Мөн цаашид нэмэгдсээр 2020 онд нэг их наяд ам.доллар давах төлөвтэй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын энэ онд шинээр гаргасан бондын хэмжээ дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд түвшинд хүрэх төлөвтэй байгааг тус улсын Сангийн яамны албан мэдээллээс харж болохоор байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|









